Хүүхдүүд зориулсан зөвлөгөө
Бага насны хүүхэд ямар ч юмнаас айдаггүй зоригтой байдаг. Энэ нь элдэв хал бал үзээгүйтэй холбоотой. Гэхдээ хүн л болсон юм хойно хорвоогийн хатуу хүтүүг үзэх нь гарцаагүй. Гэтэл хүүхэд мэдээ орж эхэлсэн үеэсээ эхэлж аймхай хулчгар болж эхэлдэг бөгөөд үүнд эцэг эх нь буруутай гэнэ. Эцэг эхчүүд хүүхдэд бүдэрч унахад дуу алдан сандарч, замд нь тээглэсэн юмыг нь буруутгаж ямар нэг байдлаар цээрлүүлдэг. Энэ нь хүүхдийг зориг зүрх муутай, шантрамтгай, аймхай болгодог анхны алхам гэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ байнга "Битгий ай", "Зоригтой бай" гэх зэргээр зоригжуу...
|